국제교육원 이미지.
  • HOME
  •  > 한국어교육
  •  > 한국어 교육과정
  •  > Монгол

한국어 교육과정

СунВөнь Их Сургууль гадаад оюутанг суралцуулах

СунВөнь Их Сургуулийн танилцуулга
  • СунВөнь Их Сургууль нь БНСУ-ын Гуанжү хотод байрладаг бөгөөд Солонгосын засгийн газар болон Боловсролын яамнаас итгэмжлэгдсэн 4н жилийн сургалттай их сургууль юм. Глобалчдагсан, нээлттэй байдлыг удиртгал болгон нийгмийн ухаан, байгалийн ухаан, урлаг, инженерийн ухаан гэх 4н салбарын 20н тэнхим ажиллаж байна. Чадварлаг багш нар орчин үеийн анги танхимдаа сүүлийн үеийн технологийн өөрчлөлт болон нийгмийн өөрчлөлтөд зохицсон шинэлэг боловсролийг цэгцтэйгээр олгохоор байнга хичээн ажиллаж байна.
СунВөнь Их Сургуулийн хэлний бэлтгэлийн танилцуулга
  • СунВөнь Их Сургуулийн хэлний бэлтгэлийн төв нь гадаад оюутнуудын Солонгос хэлний мэдлэг болон тэд нарын Солонгост дасан зохицох асуудлыг хариуцдаг төв учир Солонгос хэлний сургалт, баклаврын ангид элсэн суралцах, Солонгосын соёлыг таниулах, тэдний визний асуудалд туслах, дотуур байраар хангах зэргээр Солонгос дахь амьдралд нь газарчилдаг юм. Манай байгууллагийн бахархал бол “Оюутан юу хүсэж байгааг түрүүлж бодон хүний нутаг дахь хэцүү амьдралыг нь ойлгож, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж тусладаг найз шиг нь ”байх юм. Бид хувь хүний зорилгод нийцсэн боловсролыг олгохоор хичээн ажиллаж байна. Солонгос ажил, сургуульд орох зорилготой бол манай байгууллага хамгийн зөв сонголт байх болно. Бид төгсөгчидөө 100% ажлын байраар хангах зорилготой байгаа.

    ※ Хичээлийхээ хажуугаар хийх цагийн ажлаар хангана. (Сургуулийн эзэмшилийн 2 гольфийн талбай, Их дэлгүүр зэрэг байгууламж байдаг болохоор цагийн ажил элбэг байдаг)

Солонгос хэлний бэлтгэл

Хэлний бэлтгэлд тавих шаардлага
  • Ахлах сургууль төгссөн байх. (Төгсөх анги байж болно) эсвэл үүнтэй тэнцэх түвшний боловсрол эзэмшсэн гадаадын иргэн.
  • Солонгост суралцахад гарах зардалыг төлөх санхүүгийн чадвартай байх.
Хэлний бэлтгэлийн төлбөр
  • Хэлний бэлтгэлд суралцагч нь 6н сарын дараанаас цагийн ажил хийн төлбөр болон дотуур байрныхаа зардалыг төлөх боломжтой болдог. (Цагийн ажил хийснээр олох дундаж орлого: 1сард 1.500.000 вон)
Шалгаруулах арга
  • Сургуулиас бичгээр шалгаруулна.
    Шалгаруулах агуулга: Өөрийгөө танилцуулсан эссе, солонгос хэлний мэдлэг, санхүүгийн байдал, бүртгүүлсэн арга зам зэрэг.
  • Бичгэн шалгаруулалтын үр дүнд суралцах чадвар хангалтгүй гэж үзсэн тохиолдолд сонгон шалгаруулахгүй болно.
Хэлний бэлтгэлийн төлбөр болон дотуур байрны төлбөр
  • Сургалтийн төлбар: 2,000,000вон/6сар, дотуур байр: 1,000,000вон/6сар
    ※ Сургалтын төлбөрийг төлсний дараа элсэн суралцах боломжтой болно. (Edu-Line компаниар дамжин бүртгүүлсэн оюутан тэтгэлэг 1,000,000 вон авна)
Хэлний бэлтгэлийн хичээлийн хуваарь
Хэлний бэлтгэлийн хичээлийн хуваарь
Улирал Хичээлийн хугацаа Хичээлийн цаг
хавар 3сарын эхээс-5н сарын дунд даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног
зун 6сарын эхээс 8н сарын дунд даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног
намар 9сарын эхээс 11сарын дунд даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног
өвөл 12сарын эхээс 2сарын дунд даваа~баасан(09:30-13:20)10долоо хоног
Дотуур байр
  • 1-р дотуур байр нь Гуанжү хотын төвд байрладаг. Дэлгүүр худалдааны төвүүдтэй ойр, дотроо хоолоо хийж идэх боломжтой, ширээ, зурагт, хувцасны шүүгээ, хөргөгч, тусдаа 00, угаалгын машин зэрэгээр бүрэн хангагдсан ойр орчимд цагийн ажил хийж болох газрууд их байдаг.
  • 2-р дотуур байр нь одоо баригдаж байгаа 2016оны 3сард бүрэн ашиглалтанд орно.
61756 광주광역시 남구 송암로 73 TEL 062-360-5845 

Copyright 2011(c) by SONGWON UNIVERSITY. All right reserved.